265 мянган толгой мал зүй бусаар хорогджээ


2024 ОНЫ 1-Р САРЫН 10-НИЙ БАЙДЛААР 265,246 ТОЛГОЙ МАЛ ЗҮЙ БУСААР ХОРОГДЖЭЭ
Цаг уурын байгууллагаас 2024 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар гаргасан зудын үнэлгээгээр улсын хэмжээнд 14 аймгийн 47 суманд “төмөр буюу шилэн зуд”-ын, 17 аймгийн 135 суманд “цагаан зуд”-ын, 17 аймгийн 68 сум, нийслэлийн 2 дүүрэгт “цагаанаар зудархуу”, нийт 21 аймгийн 250 сум, нийслэлийн 2 дүүрэгт өвөлжилт хүндрэх нөхцөл бүрдээд байна.
Улсын хэмжээнд 2024 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 265,246 толгой мал хорогдсон бөгөөд Архангай /22294/, Дорноговь /31299/, Дорнод /11263/, Өвөрхангай /26770/, Сүхбаатар /67983/, Төв /27795/, Хэнтий /27827/ аймгууд хамгийн өндөр хорогдолтой байна.
Оны эхний нийт малын тоотой харьцуулахад улсын дундаж 0.41%, Сүхбаатар аймаг хамгийн өндөр буюу нийт малын 1.76% байна.
Засгийн газрын 2023 оны 279 дүгээр тогтоолын дагуу аймаг, нийслэл, сум дүүрэгт аюулгүй нөөц бүрдүүлбэл зохих өвс тэжээлийн хэмжээг тогтоож, тус тогтоолын хүрээнд
  • аймаг, сумын аюулгүйн нөөцөд 20.2 мянган тн өвс, 8.0 мянган тн тэжээл,
  • нэмэлтээр 7.5 мянган тн өвс,3.2 мянган тн тэжээл,
  • нийт 27.7 тн өвс, 11.2 мянган тн тэжээл бэлтгэсэн.
Үүнээс 1 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 9.9 мянган тн өвс, 3.9 мянган тн тэжээлийг зарцуулж, 17.9 мянган тн өвс, 7.3 мянган тн тэжээлийн үлдэгдэлтэй байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан