ХЭНТИЙ: Малын зүй бус хорогдлоор 147.5 мянган толгой мал хорогджээ



Хэнтий аймагт малын зүй бус хорогдол нийт малын 2,9 хувь буюу 147,5 мянган толгойд хүрчээ. Ялангуяа Өмнөдэлгэр, Баян-Адарга, Жаргалтхаан, Батноров суманд хорогдол их байгаа бол түүний дотор Баян-Адарга, Цэнхэрмандал сумын нийт малын 15 хувь нь хорогджээ. Шалтгаан нь цаг агаарын нөхцөл байдал, сүүлийн хоёр дараалан ойр ойрхон орсон цасан шуурганы улмаас хоттой хонь, ямаа дарагдаж малчдад хүндрэл учраад байна. Тэр ч бүү хэл хорогдсон малаа хотноосоо зайлуулж чадахгүй хүн хүчний хомсдолд оржээ.
Малын зүй бус хорогдлын хохирлыг малын индексжүүлсэн даатгалаас гаргуулж авах боломжтой аж. Сумын нийт хорогдлын хэмжээ төрөл тус бүрдээ 6 хувиас дээш гарсан тохиолдолд уг нөхөн олговрыг олгодог байна. Баян-Адарга сумын малчид тус даатгалаас нөхөн олговор гаргуулан авах боломжтой гэлээ.
Хэнтий аймгийн хэмжээнд төллөвөл зохих 2.4 сая хээлтэгчийн 19.5 хувь буюу 472.8 мянган хээлтэгчээс 473.9 мянган төл гарч, 451.8 мянган төл бойжиж байгаа нь төл бойжилт 95.3 хувьтай явагдаж байна. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан