“Эрүүл ирээдүй” үйл ажиллагааны хүрээнд аймгийн хэмжээнд 13300 гаруй хүүхдийг эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх амны хөндийн үзлэгт хамруулжээ.
Тодруулбал, үзлэгт 2-12 насны нийт хүүхдийн 70.6 хувийг хамруулсан байна. Эдгээр хүүхдүүдээс 64.7 хувь нь шүд цоорох, буйлны үрэвсэл зэрэг амны хөндийн өвчлөлтэй, 1.1 хувь нь харааны бэрхшээлтэй байна. Иймд эмчилгээнд бүрэн хамруулахын зэрэгцээ эцэг эхчүүд, сургууль, цэцэрлэгийн багш нарт амны хөндийн эрүүл мэндийг хамгаалах олон улсын аргачлал болох “А, И, Ү, БЭ” дасгалыг заан сургах ажлыг зохион байгуулжээ. Ингэснээр уг дасгалыг цэцэрлэгийн насны хүүхдүүд өдөр тутамдаа хийж хэвшээд байна. Уг дасгал нь ам болон ам тойрсон булчинг чангалснаар толгой хүзүүний цусан хангамжийг сайжруулж, эрүү нүүрний гажгаас сэргийлэх, шүд цоорлоос хамгаалах ач холбогдолтой аж.