“Шэньжөү 16” нисгэгчтэй сансрын хөлөг амжилттай газардав

Бээжингийн цагаар 2023 оны 10 дугаар сарын 31-ний 8 цаг 11 минутад “Шэньжөү-16” нисгэгчтэй сансрын хөлгийн эх дэлхийд буух бүхээг Дунфэн талбайд амжилттай газардсан талаар Хятадын нисгэгчтэй сансрын нислэгийн төслийн алба мэдэгдэв. Сансрын нисгэгч Жин Хайпэн, Жу Янжу, Гүй Хайчао нарын биеийн эрүүл мэндийн байдал сайн байгааг эрүүл мэндийн хяналт баталгаажуулалтын баг нотолжээ. Ийнхүү “Шэньжөү 16”-гийн нислэгийн үүрэг бүрэн дүүрэн амжилттай боллоо.
Найруулагч:
Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:
Синьхуанет
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан