САНСРЫН ХОГ ЦЭВЭРЛЭДЭГ ТӨХӨӨРӨМЖ БҮТЭЭНЭ


Сансар, шинжлэх ухааны мэдээ мэдээллийг нийтэлдэг “Sрасе” цахим хуудаст эрдэмтэд “Оскар” гэдэг нэртэй сансарт нисч байгаа хогийг тор ашиглан цэвэрлэх хувинг бүтээж байгаа талаар бичжээ.

Энэ хувин нь бие даан ажиллах бөгөөд цэвэрлэгээний энэ төхөөрөмжийг газраас хянаж байгаа хүмүүс бага зааварчилгаа өгөх юм байна. Хянагчид “Оскарт юу хийхийг нь хэлнэ. Түүнд бид итгэх хэрэгтэй” гэж төслийн удирдагч Нью Йорк хотын Ренсселер коллежийн цөмийн, сансар судлалын хүрээлэнгийн багш Курт Андерсон гаргасан мэдэгдэлдээ дурдсаныг “Sрасе” цахим хуудаст нийтэлсэн байна.

Курт Андерсон бид сансарт их төхөөрөмж, пуужин хөөргөж байгаа учраас сансрын хогны тоо хурдан нэмэгдэж байгааг ажиглаж байна гэж анхаарууллаа. Мөн эрдэмтэд дэлхийн тойрог замд эргэлдэж байгаа зарим аюултай хогийг устгах боломжийн талаар судалж байгаа юм.

Энэ төхөөрөмж нь сансрын хогийг цуглуулахаас гадна дөрвөн хэсэг болгон буталдаг аж. Харин үүргээ гүйцэтгэсний дараа таван жилийн дотор тойрог замаас гарна гэж Курт Андерсон мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Х.Оюунболдскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан