“Рюгү” бага гараг дээр 10 хиймэл тогоо үүсгэжээ


Японы сансар судлалын “Hayabusa-2” төхөөрөмж “Рюгү” бага гараг руу металл биет шидэх ажиллагаа явуулсны дүнд 10 хиймэл тогоо /хонхор/ үүсгэсэн тухай тус улсын Сансар судлалын агентлагаас /JAXA/ мэдээлэв.
Амьдралын үүсэл, нарны системийн хувьслыг судлах зорилготой хөөрсөн “Hayabusa-2” өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд бага гараг дээр хонхор үүсгэх туршилт явуулсан нь энэ төрлийн судалгаанд анхдагч болсон юм.
Шинээр үүсгэсэн тогоонуудаар дамжуулан “Рюгү” бага гарагийн гадаргууг судалж, насжилтыг нь тооцоолохоор төлөвлөж байна. Дэлхийгээс 340 сая километр зайд оршдог “Рюгү” бага гарагийг цаашид үргэлжлүүлэн судлах бөгөөд ирэх зургадугаар сар гэхэд “Hayabusa-2” дээж цуглуулахад тохиромжтой газрыг олно хэмээн найдаж байна.
Японы баруун өмнөд нутагт байрладаг Танэгашима сансрын төвөөс 2014 оны 12 дугаар сард хөөргөсөн “Hayabusa-2” төхөөрөмж “Рюгү” бага гарагт өнгөрсөн зургадугаар сард хүрсэн бөгөөд даалгавраа гүйцэтгэсний дараа 2020 оны эцсээр дэлхийд буцаж ирэхээр төлөвлөжээ. 
ТОКИО. /Kyodo/. скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан