Засгийн газар архины ширээний ард хөрөнгө оруулалтыг шийддэг болжээ


УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар ажлын бус, оройн цагаар Хятадын хөрөнгө оруулагчидтай уулзалт хийж байна хэмээн омогдож, тайлбар хийснийг монголчууд нийтээрээ харлаа.
Тусгаар улсын Эдийн засаг, хөгжлийн сайдын хувьд ичгэвтэр биш гэж үү.
Ч.Хүрэлбаатар сайд өөрийгөө “Ерөнхий сайд БНХАУ-д айлчлах гэж байгаа бөгөөд тус улсаас манай улсад суугаа Элчин сайдын яамнаас зохион байгуулсан уулзалт, арга хэмжээнд очсон” хэмээн өмгөөлжээ.
Үнэндээ Ч.Хүрэлбаатарын сайдын хувьд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж байна гэх хардлага төрж байгаа юм.
Учир нь тухайн уулзалтын үеэр дайллага, цайллагаас гадна архидалт болсон хийгээд мөрийтэй тоглоомын ширээ бэлтгэсэн байсан нь олон нийтэд мэдээлэгдсэн.
БНХАУ-ын Элчин сайдын яамнаас ажлын бус цагаар дайллага, цайллага бүхий уулзалт хийх боломжгүй. Тодруулбал БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпин 2013 онд Хятадын коммунист намын XVIII Их хурлаар сонгогдсоныхоо дараа Төрийн албан хаагчид тансаг хүлээн авалт, дайллага хийхийг хориглосон захирамж гаргасан. Энэ нь Хятадын эрх баригчид улсын хөрөнгө шамшигдуулах, авилгатай тэмцэх арга хэмжээнүүдийнх нь нэгээхэн хэсэг. Тиймээс Элчин сайдын яамныхан тухайн оноос хойш аливаа арга хэмжээний үеэр согтууруулах ундаа тэргүүтнийг “өрөхөө” больсон.
Харин манай сайд Ч.Хүрэлбаатарын хэлж буйгаар Элчин сайдын яамныхантай оройн цагаар хөрөнгө оруулалтын талаарх уулзалт зохион байгуулсан гэхээр тун хачирхалтай хардлагын үндсийг тавьж байна.
Эс бөгөөс хоёр орны Засгийн газар хоорондын түвшний уулзалт, хөрөнгө оруулалтын асуудал нь зоогийн ширээ эсвэл мөрийтэй тоглоомын тавцан дээр яригдахаас аргагүй ноцтой байдалд хүрчихсэн байв уу.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан