Хэнтийн сурагчид хаягдал цаасыг дахин боловсруулж эхэлжээ


Хэнтий аймгийн ерөнхий боловсролын Бэрх сургуулийн наймдугаар ангийн сурагчид хаягдал цаасыг дахин боловсруулж байна. 
 
 
Сурагчид 12 дугаар сараас эхлэн судалгаа хийсэн бөгөөд одоогоор цаасыг зузаан нимгэн гэсэн хоёр төрлөөр дахин боловсруулж байгаа юм. Тэд шинэ цаас болон эко шахмал түлш гарган авах ажлыг 2022 оны 11 дүгээр сард сургууль дээрээ эхлүүлж “Эко клуб” байгуулсан байна. 
 
 
Сурагч Е.Бакдаурен

Бид сургуулийнхаа хэмжээнд 187 сурагчдаас судалдаа хийж үзэхэд жилд нийтдээ 2800 гаруй дэвтрийг хаядаг гэсэн судалгаа гарсан. Тиймээс их хэмжээний цаасыг хаягдал болгохын оронд дахин боловсруулах санаа төрсөн юм. 11 дүгээр сараас хойш 100 гаруй кг цаасыг гарын доорх материалаар дахин боловсруулаад байна. Хаягдал цаасыг хүнсний дэлгүүр болон багш, сурагчдаас авдаг. Цаашид гарган авсан шинэ цаасаараа тэмдэглэлийн дэвтэр хийхээр зорьж байна" гэсэн юм. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан