Ч.Сайханбилэг хаанаас санхүүжилт авч байгааг шалгаж байна


Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
"Бид нар хүн болгонд ялгамжгүй, адил тэгш хандах зарчим баримталж байна. АНУ-ын Аюулгүйн албаны хүмүүс болон тус улсын Элчин сайдтай бид удаа дараагийн уулзалт хийж, энэ асуудалтай холбоотой хүсэлтүүдээ илэрхийлсэн. Бусад хүмүүст авч хэрэгжүүлж байгаа бүхий л арга хэмжээг Ч.Сайханбилэгт адилхан хэрэгжүүлнэ. Бидний авсан мэдээллээр АНУ-д тийм хямдхан амьдарч чадахгүй. Тэгэхээр хаанаас санхүүжиж байгааг шалгаж байна. Энэ хүмүүсийг Монгол Улсад авчрах бүх арга хэмжээг авна. Үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна" гэлээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан