ТЕГ-ын дарга асан Б.Хурц бусдыг эрүүдэн шүүсэн хэргээр 30 хоног хоригдоод өнгөрсөн 5-р сарын 23-нд суллагдсан билээ. Түүний 50 насны төрсөн өдөр 5-р сарын 29-ний өдөр тохиож өөрийн эзэмшлийн “Buddha Vista”-ийн “Grill Studio”-д баяраа нижгэр тэмдэглэсэн нь папарацид өртсөн байна. Эх сурвалжаас авсан мэдээллээр генерал Б.Хурц төрсөн өдрөө тэмдэглэх нэрийн дор Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Худалдаа хөгжлийн банкны Ерөнхийлөгч Б.Мэдрээ, тус банкны Гүйцэтгэх Захирал О.Орхон, Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн дарга асан Да.Ганболд тэргүүтэй Эрдэнэтийн 49 хувийн эздүүд гэгдэх эрхэмүүдтэй уулзалт хийж хурцдаад буй асуудлууддаа шийдэл гаргасан гэх мэдээлэл чих дэлслээ.
Үндсэндээ бол Эрдэнэтийн 49 хувийг бүлэглэлдээ авахын тулд улстөр талаас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, худалдан авах талаас Худалдаа Хөгжлийн Банк, хууль талаас ТЕГ-ын дарга асан генерал Б.Хурц нар ажиллан улс төр мафийн гурвалжинг үүсгэсэн гэдэг нь үнэн болж таарлаа. МАНАН-МАФИ гэгдээд буй дээрх нөлөө бүхий улстөрчид, бизнесменүүд, хуулийнхны бүлэглэл Эрдэнэтийн 49 хувийн хэргээр аавын хаалга татах дээрээ дэнжигнэж байгаа. Тэд төрсөн өдөр нэрийн дор “сахал” Д.Эрдэнэбилэгийг суллуулах талаар арга хэмжээ авах, шүүхэд байгаа нөхдүүдээс нь гадна улстөрийн нөлөө хэрэгтэй гэж ярилцсан гэх мэдээлэл байна.
Эх сурвалж: zuv.mn