![](http://guren.mn/uploads/posts/2019-05/1559297030_4-.jpg)
Улмаар дээрх гурван хүнийг хилээр гарахыг хориглох, хооронд нь уулзуулахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ. Өмнөх өдөр нь дээрх хүмүүстэй хамт яллагдагчаар татагдсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт тус банкны удирдах албан тушаалтнуудтай уулзуулахгүй байхаар шүүх захирамж гаргаад буй билээ. Ташрамд дурдахад, өнгөрсөн мягмар гаргийн шөнө 30 хоногийн хугацаатай цагдан хорьсон Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн бие муудсан гэх мэдээлэл өчигдөр цахим орчинд тархсан ч хорих байгууллагын эх сурвалжууд түүнийг эрс няцаасан юм.
Бэлтгэсэн: Г.Равжаа
Эх сурвалж: Өнөөдөр сонин