Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын хэргийг шүүхэд шилжүүллээ


УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусчээ. Улмаар хэргийг прокурорын байгууллагаас Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна. 
Хэрэг явдлыг сануулбал, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, хуучнаар Эдийн засгийн Хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нарыг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр 2015 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс АТГ-аас Эрүүгийн хэрэг үүсгэж нэр бүхий хүмүүсийг цагдан хорьж байсан юм. 
Б.Анир скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан