Н.Наранбаатар: Би гишүүн болоод Маршал таунд дөрвөн өрөө байр авсан нь үнэн


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Наранбаатар "Прокурорын саналыг нээлттэй хэлэлцэхийг дэмжиж байна. Би хэрэг хийгээгүй, шүүх нь тогтоох байлгүй дээ. Одоогийн байдлаар би материалтайгаа танилцаагүй байна. 2017 онд 70 сая төгрөгийн тендер зарлахад Сэрсэн говь ХХК-д 60 саяар орж авсан. Ганц л компани өрсөлдөж авсан. Би тэр үед Засаг дарга байсан, захирамж л гаргасан. ЗДТГ-аас шалгаруулаад аваад ирж байгаа юм. Би ашиг сонирхлын мэдүүлгээ гаргаж, захирамж гаргасан. Засаг дарга хийж байсан болохоор иймэрхүү юм их гарах байх. Ийм зүйлд ашиг хонжоо хайхгүй шүү дээ.
Миний 16 объектыг битүүмжилсэн гээд байгаа нь худал. Надад битүүмжлээд байх объект байхгүй. УИХ-ын гишүүн болсны дараа Маршалл таунд дөрвөн өрөөтэй орон сууц авсан юм. Үүнийгээ авахдаа хуучин байраа 250 сая төгрөгөөр зараад, УИХ-аас 50 сая төгрөгийн дэмжлэг /орон нутгаас сонгогдсон гишүүнд өгөх дэмжлэг/, үлдсэнийг нь Хаан банкнаас болон хамаатан садангаасаа авч төлсөн. Үүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гээд байгаа юм. Надад овойж оцойсон их хөрөнгө, 16 объект байхгүй" гэлээ.

https://itoim.mn/a/2023/03/30/parliament/rpiскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан