УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн авсан зээлийг шалгахын тулд “Капитал”-д нэгжлэг хийв

“Капитал” банкны төв байранд Авлигатай тэмцэх газрын ажилтнууд өнгөрсөн баасан гарагт бүтэн өдрийн турш нэгжлэг хийж, санхүүгийн бичиг баримтуудыг нь эд мөрийн баримт болгон хурааж авлаа. УИХ-ын гишүүн Б.Ундармаа хувьцааных нь дийлэнх хэсгийг эзэмшдэгээ ХАСХОМ-тээ бүртгүүлдэг “Капитал” банкыг битүүмжилсэн хэмээн зарим мэдээллийн хэрэгсэлд бичиж буй ч албаны эх сурвалжууд ийм явдал болоогүйг онцолсон. ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхантай хамтарсан ажлын хэсгийнхэн нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын зөвшөөрөлтэйгөөр санхүүгийн бичиг баримтад нь үзлэг хийж, хураан авсан бөгөөд одоогоор хэн нэгнийг цагдан хориогүйг эх сурвалжууд батлав.
УИХ-ын гишүүн Б.Ундармаа ХАСХОМ-тээ дурдсан “Доктор МЭИК” компаниар дамжуулж 2017 онд ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийн хөнгөлөлтэй зээл авсан нь илэрхий болоод буй. Мөн үүнээс ч өмнө 2015 онд “Капитал” банк нь гурван удаагийн гүйлгээгээр 2.3 тэрбум гаруй төгрөгийн зээл авсан байдаг. Энэ мэт баримтуудыг үндэслэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бөгөөд өнгөрсөн баасан гарагт зөвхөн “Капитал” банканд ийм ажиллагаа явуулсан. Цаашид бусад банкны санхүүгийн бичиг баримтуудыг шалгахыг эх сурвалжууд нотлов.

Unuudur.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан