Капитал банкны хоёр захирлыг цагдан хорьжээ

Өчигдөр шөнө Капитал  банкны Санхүү эрхэлсэн дэд захирал Я, Зээлийн газрын захирал Д хоёрыг хойшлуулашгүйгээр цагдан хорьжээ.
Тэднийг төрийн хөрөнгө, харилцагч, хадгаламж эзэмшигч иргэд, байгууллагын мөнгийг өөрийн хамааралтай аж ахуйн нэгжүүдийн данс руу шилжүүлж, их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй гэх буруутгаж шалгаж эхэлсэн байна.

Нийслэлийн Прокурорын газраас хяналт тавьж байгаа энэ хэрэгт мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд шалгалтын явц байдал, үр дүн, хэргийн шийдвэрлэлтийн талаар цаг тухайд нь прокурорын байгууллагаас мэдээлэл өгөх юм.

Дашрамд дуулгахад, Капитал банк дампуурлаа зарласан нь тус банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийг бухимдуулаад байгаа билээ. Дампуурсан банкны хувьд хадгаламж эзэмшигч, харилцагч нарт 20 сая хүртэлх нөхөн төлбөрийг Хаан банкаар дамжуулан олгож байгаа билээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан