Хүүхэд хөгжил-хамгааллын жилийн хүрээнд хийх ажлуудаа төлөвлөжээ


Хүүхдийн хөгжлийг дэмжиж, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлж, хүүхдэд ээлтэй аймаг болох зорилгоор Хэнтий аймаг 2022 оны Хүүхэд хөгжил-хамгааллын жил болгон зарласан.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр Хэнтий аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл хоёр дахь хурлаа хийж “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
Тус төлөвлөгөөний хүрээнд Хүүхдийн хөгжил, оролцоо, Хүүхдийн аюулгүй байдал, хамгаалал гэсэн 2 зорилгын дор хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчдийг сурган чадавхжуулах, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, гэр бүлд үзүүлэх үйлчилгээг тогтмол зохион байгуулж байхаар боллоо. Мөн үр дүн ахицыг тооцон ажиллах, хүүхдийн хөгжлийг дэмжсэн томоохон үйл ажиллагаа, бүтээн байгуулалтыг хийх, номын сан, чөлөөт цаг өнгөрүүлэх орчинг бүрдүүлэх гэх зэрэг арга хэмжээнүүдийг төлөвлөжээ.
Хэнтий аймаг 78 мянган хүн амтай бөгөөд 17 хүртэлх насны хүүхэд 28822 байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан