“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, хамтран ажиллах гэрээнд яам, түүнийг төлөөлж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасан нөгөө талаас Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав нар гарын үсэг зурлаа.
Хүн төрөлхтний өмнө тулгарч буй дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ой мод, усны нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгыг уг гэрээнд тусгажээ.

Мөн орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтөд цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах зорилгоор агро-ойг хөгжүүлэх, сумдад ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг хэрэгжүүлэхээр болсон байна.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймгийн Засаг дарга тухайн төсвийн жилд улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт болон орон нутгийн хөгжлийн сангийн тодорхой хувийн санхүүжилтийг ой мод, ойн санг нэмэгдүүлэх, хамгаалах, мод тарих, усжуулалт, бордоо, хөрс хамгаалалт, байгальд ээлтэй стандарт бүхий ногоон байгууламжийг төлөвлөж, түүнийг хэрэгжүүлэх юм.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан