Өвлийн спортыг хөгжүүлэх “Өүлэн ээж төв”-ийг дэмжихээ илэрхийллээ


Өвлийн спортыг хөгжүүлэх зорилгоор “Өүлэн ээж төв”-ийг байгуулах төслийн хүрээнд тус сумын “Хязгааргүй клуб” НҮТББ-ийн тэргүүн С.Батсайхан, Монгол Швейцарын цанын холбооны Монгол дахь төлөөлөгч н.Батнасан нар 18 дугаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд, зөвлөхүүдтэй Төрийн ордонд уулзалт хийжээ.
Биндэр сумаас 40 гаруй цанын спортын мастер төрөн гарсан байдаг. Энэ ч утгаараа цанын спортыг хөгжүүлэх төв байгуулах асуудлыг олон жилийн өмнөөс дэвшүүлж ирсэн юм. Харин Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс нутгаар нэрлэж, Монгол Улсын Засгийн газрын бодлогоор хөгжүүлж буйтай холбогдуулан өвлийн спортыг хөгжүүлэх “Өүлэн ээж төв” төслийг нутгийн иргэд, Швейцарын цанын холбооны дэмжлэгтэйгээр байгуулж эхэлжээ. Тодруулбал, ОУ-ын Цанын холбооноос стандартад нийцсэн 1-5 км хүртэлх 5 замыг байгуулж, сертификат авсан талаар С.Батсайхан дурдаж, УИХ-ын гишүүд өвлийн спортыг дэмжих талаар хэрхэн оролцоотой ажиллах талаар хэлэлцэв.Төслийн хүрээнд Швейцарын цанын холбоо, Франц улсын өвлийн спортын үндэсний төвийн дэмжлэгтэйгээр цанын спортын тамирчин бэлтгэх ажлыг зохион байгуулж байгаа, цаашид дээрх төвийг байгуулснаар тив, дэлхийн тамирчин бэлтгэхэд анхаарч ажиллах талаар төсөл хэрэгжүүлж байгаагаа мөн мэдээллээ.

Биндэр сумын ИТХ-ын зүгээс цанын төв байгуулахад 100 га газрыг шийдэж өгсөн бөгөөд ОУ-ын стандартад нийцсэн замаа байгуулсан. Одоо тус төслийн хүрээнд худаг, нэг км /ЦДАШ/ өндөр хүчдэл, тамирчдын байр, ил усан сан барих гэх мэт шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрүүд дутагдаж буйг УИХ-ын гишүүдэд уламжиллаа.
УИХ-ын гишүүдийн зүгээс төсвийн тухай хуулиар хязгаарлагдсан асуудлууд, тус төслийг хэрэгжүүлэхэд шийдлээ хүлээж буй Төр хувийн хэвшлийн түншлэл, санхүүжилтээс шалтгаалан төвийн тодорхой хувийг төрд өмчлүүлэх, ОУ-ын цанын холбоонд бүртгүүлэх асуудал гэх мэт 4 асуудлаа тодорхой болгож, энэ сарын 20-ны дотор хариу ирүүлэхийг хүслээ.
Үүнчлэн уулзалтын төгсгөлд тус өвлийн спортын төвийн зураг төсөл, ТЭЗҮ боловсруулахад болон Швейцарын цанын холбооноос ирүүлсэн тоног төхөөрөмжийн гаалийн татварын асуудлыг шийдвэрлэхээр боллоо.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан