ХЭРЛЭН СУМ, ЧИНГИС ХОТОД МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙГ ДҮРСЭЛСЭН МИНИ ПАРК УДАХГҮЙ СҮНДЭРЛЭНЭ


      Хэрлэн сумын 1-р багт аялал жуулчлалын гудамж байгуулах ажлын үргэлжлэл “Монголын эзэнт гүрний мини парк” Орон нутгийн хөгжлийн сангийн 870 сая төгрөгийн хөрөнгөөр баригдахаар төлөвлөгдсөн. Тус ажлын сонгон шалгаруулалтыг аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарлаж, уран баримал урлах, засварлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Тэнгэрлэг ур ухаан” ХХК шалгарч, түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр ажлаа эхлүүлээд байна.

Тэгвэл аймгийн Засаг дарга Ц.Идэрбат тухайн компанийн удирдлагуудыг дуудаж, ажлаа шуурхайлах, ажлын зургаа сайжруулж, “чанартай” үзмэр дурсгалыг зурагтаа нэмэн оруулж, ирэх 9-р сарын эхний долоо хоногт эргэж танилцуулахыг үүрэг болголоо.
Монголын Урчуудын эвлэлийн хорооны гишүүн, Уран барималч Жамбалдоржийн Нанзаддорж “Монголын эзэнт гүрний мини парк”-ын ажлыг гүйцэтгэх бөгөөд тэрбээр Чингис хаалга, Өүлэн эхийн хөшөө, Чингисийн морьт хөшөө, Тээвэрчдийн хөшөө зэрэг түүх, соёл, эд өлгийн дурсгалт олон арван бүтээлийг урлаж өгсөн билээ.

      Аялал жуучлалыг хөгжүүлэх зорилгоор баригдах гэж буй тус ажил их хаадын хөшөө, эзэнт гүрний түүхийг харуулсан дурсгал, цэцэрлэгт хүрээлэн, спорт цогцолбор, хиймэл нууртай парк болно гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.

С.Ган-Эрдэнэскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан