МАН-ын бага хурлын гишүүн С.Ононбаяр Хэнтий аймаг буюу УИХ-ын сонгуулийн 18-р тойрогт болох нөхөн сонгуульд нэр дэвших хүсэлтээ гарган, МАН-ын Удирдах Зөвлөлд өглөө.
С.Ононбаяр нь МАН, МАХН нэгдэхээс өмнө Хэнтий аймгийн МАХН-ын Түмтийн даргаар ажиллаж байсан нэгэн агаад УИХ-ын 2020 оны сонгуульд тус аймагт "Та, бидний эвсэл"-ээс нэр дэвшиж байжээ.
Энэ үеэрээ тэрээр: "Хэнтий аймаг бол бусад аймгуудыг бодвол бас онцлогтой. Их эзэн Чингис хааны төрсөн нутаг. Тийм ч учраас Хэнтий аймаг бол цаашдаа уул уурхайгүй, аялал жуулчлалын бүс болох ёстой гэж боддог." гэв.