ОРЧИН ЦАГИЙН “ТҮГЖИЛ”


Хамгийн хогийн хов хутгагчид, хор найруулагчид засгаа унагахаар улайрав. Тухайлбал, 27 гишүүн У.Хүрэлсүхийн танхимыг “нураах” үйлдлүүдээ цаасан дээр дурайтал жагсааж бичиж, гарын үсэг зурсан албан бичгээ МАН-ын даргад өргөн барьсан.

Засаг унагах нь хэнд ашигтай юм. Эд нарын хоорондын өш хонзон, хэрүүл тэмцлийн ард жирийн иргэд хохироод үлдэж байгааг тэдэнд ойлгох ухаан алга. Угаасаа тогтворгүй, хоёр тал болж талцсан байдалтай байгаа улстөрөөр ингэж тоглож оролдох нь зарим нэгэнд увайгүй гишүүдэд ашигтай байж магадгүй. Гэхдээ ард түмэн болоод энэ хүнд хэцүү нийгэмд ашиггүй юм.

Засгаа унагаахаар гарын үсэг зурсан гомдогсод албан тушаал горилогсдын дотор орчин цагийн Түгжил тодорчээ. Өөрийнх нь удирдаж толгойлж байсан яаманд өөрийн дотны найз нь хүн амины хэрэг үйлдсэн байхад У.Хүрэлсүхийг огцор гэж гарын үсэг зурсан сайд асан Ж.Бат-Эрдэнэд ичих нүүр, ёсзүй гэж байхгүй бололтой.

Засгийг самрахаар шийдсэн Д.Хаянхярваа гишүүн “Засгийн байранд төрийн алба хаагч бусдын гарт амиа алдсан нь Засгийн газрыг огцруулах нэг үндэслэл” гэж хэлж байхад ард нь “сахал” Ж.Бат-Эрдэнэ гишүүн дэмжээд зогсч байгааг ойлгох ухаан үнэндээ дутав.

Хариуцлагагүй үйлдэлдээ “харамсч” сайдын суудлаасаа бууж байсан тэрбээр өнөөдөр дахиад сайдын суудал горилоод ингээд явж байх гэж дээ. Харин ч ёсзүйтэй repliques de omega хариуцлага хүлээсэн чигээрээ байх ёстой бишүү.

Хэтэрхий шударга дүр эсгэсэн тэрбээр “Жинхэнэ дарангуйлал, худлаа хоёр үнэртэж байна. Би ийм юманд дургүй. Тийм болохоор гарын үсэг зурсан юм. Цаг хугацаа бүхнийг шүүнэ” гэж өөрийнхөө цахим хуудсанд бичсэн харагдав.

Нэгэн цагт танхимд нь багтаж, салбар толгойлж сайд хийж явсан хүн итгэлт нөхрийгөө “нударч” жинхэнэ Түгжил хийж яваад эмгэнэл илэрхийлье.  

О.Гэрэл скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан