Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой, Монгол цэргийн өдөрт зориулж,“Цэргийн дууг хэн сайн дуулах вэ” цахим уралдааныг зохион байгуулав.
Ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулга, сумдын ЗДТГ, Соёлын төвүүдтэй хамтран насанд хүрэгчдийн дунд зохион байгуулсан тус уралдаанд Бэрх хотын иргэн Б.Цолмонбаатар "Торгон хилийн зүг" дуугаар тэргүүн байр, Мөрөн сумын иргэн Б.Лхагвасүрэн “Эх орон тайван байна” дуугаар дэд байр, Дэлгэрхаан сумын иргэн Б.Ариунбаатар “Байлдагчийн дуу”-гаар гутгаар байрт шалгарч, тус тус өргөмжлөл, мөнгөн шагнал хүртэхээр болжээ. Шилдэг оролцогчдын шагналыг "Монгол цэргийн өдөр"-өөр гардуулах аж.Тус уралдаанд мэргэжлийн дуучид оролцоогүй бөгөөд хөдөө орон нутгаас бүх сум хамрагдаж, нийт 25 оролцогч дуугаа цахимаар ирүүлсэн аж.
Иргэд, хүүхэд залуучуудад Монгол Улсын Зэвсэгт хүчний түүхэн замнал, баатарлаг үйлсийг судлан таниулах, тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх, цэрэг-эх оронч хүмүүжил төлөвшүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газраас энэхүү уралдааныг зохион байгуулсан байна.