Оюунлаг Хэнтийчүүдийг тодруулж шагналаа


Дэлхийн номын өдрийг тохиолдуулан “Оюунлаг Хэнтийчүүд”-ийг тодруулж, шагналыг гардууллаа. Хэнтий аймгийн Оюунлаг иргэн”-ээр Дадал сумын иргэн Д.Дамдинпүрэв, “Оюунлаг сурагч”-аар Өмнөдэлгэр сумын ЕБС-ийн 12б ангийн сурагч М.Сод-Ирээдүй, “Оюунлаг хамт олон”-оор Мөрөн сумын ЕБС-ийн хамт олон, “Оюунлаг байгууллага”-аар Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын "Бор-Өндөр-2" ОНХХ-ийн хамт олон шалгарав.
“Оюунлаг Хэнтийчүүдийг олноор бий болгох, Хэнтийгээ дэмжих” зорилтын хүрээнд аймгийн ИТХ-ын даргын ивээл дор Төрийн шагналт, ардын уран зохиолч С.Эрдэнийн 90 жилийн ойн нэрэмжит “Бүтээлч уншлага”-ын аймгийн хоёрдугаар уралдааныг өнгөрсөн оны 4 дүгээр сарын 22-ны өдөр зарласан. Тус уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах ёслол саяхан боллоо.
Энэ удаагийн уралдааныг Номын санчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, урам өгөх, алдаршуулах, номын сан, номын санчаар дамжуулан байгууллага, хүүхэд багачууд, иргэдийн бүтээлч уншлагыг өрнүүлэхэд зорьсон байна.
Уралдааны хугацаанд “Уншигчийн өдөр”-ийг сар бүр зохион байгуулж, “Бүтээлч уншлага” дэвтэр аялуулсан бөгөөд 12 сум, 67 төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, 5000 орчим иргэн, хүүхэд багачууд, 30 анги хамт олон хамрагдаж, 33 нэр төрлийн соёл мэдээллийн үйл ажиллагааг зохион байгуулжээ.
28 номын санчийн зохион байгуулсан ажлыг нэгтгэн дүгнэж, Шилдэг номын санчаар Баянмөнх сумын Соёлын төвийн номын санч Чойжилжавын Дэлгэрсүрэн, Өмнөдэлгэр сумын ЕБС-ийн номын санч Дашдондогийн Эрдэнэчимэг, Үндэсний лаборатори 1 дүгээр сургуулийн номын санч Жамьянжавын Алтанцэцэг нар шалгарч, гадаадад аялах эрхээр шагнуулав.
Шилдэг номын сантай Соёлын төвөөр Бор-Өндөр сумын Соёлын төвийн номын сан /Номын санч М.Чулуунцэцэг/, Шилдэг номын сантай Сургуулиар Баян-Овоо сумын ЕБС-ийн номын сан /Номын санч Б.Ганцэцэг/ Шилдэг номын сантай Анги хамт олноор Хэрлэн лаборатори нэгдүгээр сургуулийн 9б анги багш /М.Сарнай/, Баянмөнх сумын ЕБС-ийн 5б анги /багш З.Баяртуяа/, Шилдэг номын сантай Өрхөөр Бор-Өндөр сумын иргэн, уурхайчин Төмөрхуягийн Батнастын гэр бүл тус тус шалгарлаа.
Энэ үеэр “Бүтээлч уншлагын гуравдугаар уралдаан”-ыг зарлаж, Хэнтий аймгийн хүүхдүүдийн уншвал зохих 100 ном, зохиолын нэрийн жагсаалтыг гаргалаа.

Д.Одонтунгалагскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан