АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ХЭНТИЙ ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ САЛБАРЫН АЖИЛЧИДТАЙ УУЛЗЛАА


Өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Идэрбат БЗӨБЦТС ТӨХК-ийн Хэнтий Цахилгаан Түгээх Сүлжээ Салбарын үйл ажиллагаатай танилцаж, эрчим хүчний инженер, техникийн ажилчидтай уулзлаа.

Тус салбар Хэнтий аймгийн 13 сум, 9 баг, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумыг хариуцаж, нийт 11143 айл өрх, 143 төсөвт газар, 886 аж ахуйн нэгж нийт 13086 хэрэглэгчдэд жилд дунджаар 43,9 сая кВт/цаг цахилгаан эрчим хүчийг борлуулж, 6-35 кВ-н 1134,8 км шугам 201 дэд станц, дэд өртөөний засвар үйлчилгээг хариуцан 114 хүний орон тоотойгоор хэрэглэгчдийг тасралтгүй найдвартай эрчим хүчээр ханган ажиллаж байна.

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат өвөлжилтийн бэлтгэл хангах, цаг үеийн ажилтай холбоотой гаргасан албан даалгаврынхаа явцын гүйцэтгэлийн үнэлгээг мөн үеэр шалгаж байгаагаа дуулгалаа. Тэрбээр, өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлыг сайтар хангаж, хөдөөд болон төв суурин газарт засварын ажлаа хийж гүйцэтгэх, 2020 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг түргэвчлэх, Ковид-19 цар тахал, томуугийн дэгдэлтээс сэргийлэх, бэлэн байдлыг хангах, Төрийн байгууллагад сахилга хариуцлагыг нэмэгдүүлж ажиллах зэрэг чиглэлүүдээр хийж буй ажлаа тайлагнаж, үүрэг даалгавар өглөө. Хэнтий ЦТС-Салбарын хувьд өвөлжилтийн бэлэн байдал, засварын ажил 64,3 хувьтай үргэлжилж байгааг салбарын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Ариунаа дуулгалаа. Тиймээс үлдсэн сар шахам хугацаанд ажлаа түргэвчлэхийг аймгийн Засаг дарга даалгав.

Мөн Чингис хотын хогны менежментийн асуудлыг шийдвэрлэхэд танай салбар ихээхэн үүрэг гүйцэтгэсэн, удахгүй “Эрчим хүч-2” төсөл хэрэгжинэ, цаашдаа бодлогын томоохон бүтээн байгуулалтын ажил өрнүүлэх зорилт тавьж буйгаа уламжиллаа. Мөн ажилчдаас гарсан саналыг хүлээн авч, тухайн салбарын ажилчдад орон сууцны зориулалттай газрын асуудлыг холбогдох газарт уламжилбал, ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах боломжтой гэж үзэж, дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Тухайн компани 2020 онд ТЗБАХ-ний хүрээнд 9 нэр төрлийн 1,123, 8 сая төгрөгийн ажил төлөвлөгдөж, 5 нэр төрлийн 810,8 сая төгрөгийн ажлыг хийж, 72,4 хувийн гүйцэтгэлтэй байна. 2020 оны их засварын хүрээнд дөрвөн нэр төрлийн 76,5 сая төгрөгийн ажил төлөвлөж 100 хувь гүйцэтгэжээ.










ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан