Хэнтийн нутгаар хүчтэй бороо орно


Улаанбаатар
/МОНЦАМЭ/.Цагуурын байгууллагаас цагагаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна.  
Малчид, иргэдийн анхааралд:Өнөө шөнө Хэнтийн нутгаар их бороо орно.Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст усархаг бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав.
7 дугаар сарын 27-ноос 7 дугаар сарын 31-нийг хүртэл:
27-нд төв болон зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан