ЭНЭ САРЫН 21-НЭЭС ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭРНЭ


Ойрын хоногуудад нийт нутгаар цаг агаар тогтуун байгаа боловч 21-нээс хүйтэрнэ гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Тодруулбал, энэ сарын 19-нд баруун аймгуудын нутгаар, 20-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 20-нд Алтайн салбар уулсаар, 21-нд ихэнх нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. 21-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ. 
Эх сурвалж: ЦУОШГскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан