Аргентин улсын Силвия Онтивиро хэмээх эмэгтэй коронавирусын тахал өвчний үед хүүгийнхээ алуурчныг шоронгоос суллахыг дэмжиж, эрх баригчдад хандан захидал бичжээ.
Силвия Онтивиро одоогийн цар тахал түүнийг дахин эргэцүүлэн бодоход хүргэсэн гэж хэлэв.
"Би уурлаж байсан. Би үзэн ядаж байсан. Гэхдээ би түүнийг үхэхийг хэзээ ч хүсээгүй" гэж тэр нээлттэй захидалдаа бичжээ.
Өнгөрсөн мягмар гарагт Аргентиний Ерөнхийлөгч Альберто Фернандес хоригдлуудыг боломжтой газарт нь гэрийн хорионд шилжүүлэх төлөвлөгөөгөө батлав.
Сүүлийн хэдэн долоо хоногт тус улсын шоронгуудад эмх замбараагүй байдал үүсч, хүн ихтэй, ариутгал муутай шоронгуудад хурдан тархах вий гэж Засгийн газар болгоомжилж байна. .
Ерөнхийлөгчийн шийдвэр маргаан үүсгэж, зарим нь шударга ёсыг үгүй хийлээ гэсэн бол зарим нь өөрчлөлтийг илүү өргөн хүрээнд хийх хэрэгтэй гэж үзэж байна.
Сильвиа Онтивирогийн хүү сэтгүүлч, Мендосагийн засгийн газрын зөвлөх Алехо Хунау 2004 онд Андын Мендоза хотод алагдсан юм. Түүнийг хөнөсөн Диего Ардуиног шүүхээс 16 жилийн ял оноожээ.
Мягмар гарагт болсон шүүх хурлын үеэр шүүгч Мариана Гарди хэрэгтэн Ардуино нь эрүүл мэндийн байдлаас болж эрсдэлт байдалд орсон Мендоса мужийн 400 хоригдлын тоонд багтаажээ.
Шүүх хуралд Хатагтай Онтиверо урт удаан хугацаанд бодож үзсэний үндсэн дээр, гэрт нь хорих санааг дэмжихээр ирлээ гэжээ.
"Бид одоо өөр зүйлийн талаар ярьж байна. Цар тахлын улмаас хорих ангид байдал муу байгаа тул дотор нь байгаа хүмүүс айж буйг би төсөөлж байна" гэж тэр бичжээ.
Хатагтай Онтивиро нь 1976 оноос 1983 он хүртэл үргэлжилсэн тус улсын цэргийн дарангуйллын үед долоон жилийн турш улс төрийн хоригдол байсан байна.
Тэрбээр өөрөө "7 жил шоронд хоригдсон нь аливаа зүйлийг эргэцүүлэн бодоход цаг хугацаа өгсөн" хэмээсэн бөгөөд Ардуиног өөртэй нь яг адилхан зүйл хийж, алдаагаа ухаарч, илүү сайн хүн болгохыг хүсч байсан тул эрт суллахыг эсэргүүцэж байсан гэжээ.