
Дэлхийн олон оронд хөл хорио тогтсон энэ үед хүмүүсийн гэрээсээ ажиллах, сурах хэрэгцээ нэмэгдсэн нь Zoom-ийн эрэлтийг өсгөсөн юм. Амазоны үүсгэн байгуулагч Жэф Безос $113 тэрбумын хөрөнгөөр тэрбумтнуудын жагсаалтыг гурав дахь жилдээ тэргүүлжээ. Хөл хорионы үед Америкчуудын онлайн худалдаа зогсоогүй тул Амазон компани хөрөнгийн зах зээлийн уналтаас богино хугацаанд сэргэж чадсан байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын ихэнх хөрөнгө үл хөдлөхийн салбараас бүрддэг. Харамсалтай нь цар тахлын энэ үед дэлхий даяар зочид буудал, амралтын газар, гольф клуб зэрэг Трампын 17 үл хөдлөх хөрөнгө үйл ажиллагаагаа зогсоосон байна. Ойролцоогоор 1,500 ажилтнаа Trump Organization байгууллага халсан нь цар тахалтай холбоотой цомхотголын үр дүн байжээ. Хаагдсан байгууллагууд нь Трампын компанид өдөрт $650,000 орчмын орлого оруулдаг байсныг санхүүгийн тайлан, тоо баримтууд харуулж байна.
Э.Сэмүүн
Эх сурвалж: The Guardian