Ч.Хүрэлбаатар: Төрийн албан хаагчдын НДШ-ийг тэглэхгүй, албан татвараас чөлөөлөхгүй

COVID-19 халдварын эсрэг хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөлөвлөж байгаа эдийн засгийн арга хэмжээний талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийж байна. Түүний хийж буй мэдээллээс онцлох хэсгүүдийг хүргэе.
ОУВС болон Дэлхийн банк зэрэг бусад газрын мэдээлж буйгаар дэлхийн эдийн засгийн өсөлт 2020 онд 0 хувьтай байна гэж хэлж байгаа. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2 хувь байна гэж үзэж байгаа.
Эдийн засгийн өсөлтийн гарфик нэлээд гүнцгүй V хэлбэртэй байна гэж үзэж байгаа. 
Монгол Улсын Засгийн газар нэгдүгээрт монгол хүний амь нас эрүүл мэндийг хамгаалах ажил, хоёрдугаарт иргэд ААН-үүдийг дэмжих чиглэл, гуравдугаарт эдийн засгийн идэвхижүүлэх чиглэлээр арга хэмжээ авахаар багцалж үзэж байна.
Эм эмнэлгийн тоног төхөөрөмж эм хамгаалдах хэрэгсэлд 9 тэрбумыг зарцуулсан.
Халдваргүйүжүүлэлт ариутгалд 6.5 тэрбум,
Нэмэлт цалин хөлс томилолтод 1.5 тэрбумыг тус бүр зарцуулсан.
Дараагийн шатанд 20.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гадаадын зээл тусламж, хандиваар шийдвэрлэсэн.
Нэмэлтээр 159 тэрбум төгрөгийг шийдвэрлэж байна. Үүний 81.9 тэрбум нь АХБ-ын зээл, 2.7 тэрбум төгрөгийг АХБ-ийн тусламж, 74.4 тэрбумыг Дэлхийн банкны зээл байгаа. Үүнийг яаралтай УИХ-аар оруулж шийдвэрлүүлнэ.
Нийтдээ 200 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг шийдсэн. Энэ бол эхэн шатны тоо. Цаашдаа нэмэгдэнэ.
Цэцэрлэг, сургууль амарсантай холбоотойгоор хүхдийн үдийн цайны болон бусад зардлууд хэмнэгдэж байгаа учраа үүнийг хүүхдийн мөнгөн дээр нэмж олгохоор олбос. Гурван сарын хугацаанд хүүхэд бүрт 30 мянган төгрөг өгнө.
Гурван салбарын хүмүүс орлогын албан татвар болон НДШ-ээс чөлөөлөгдөхгүй. Улсын албан газарт ажилладаг хүмүүсийн орлого буураагүй учраас татвараас хөнгөлж чөлөөлөхгүй. Төрийн өмчит газарт ажилладаг хүмүүс бас улсаас авсан тендерээр ажлаа хийж буй компаниуд тухайн тендертэй холбоотой ажлын хүрээнд гүйцэтгэсэн хугацаанд ажилчдын татварыг чөлөөлөхгүй
Төрийн байгууллагын шийдвэрээр зогсоосон хэрнээ ажиллагсдаа авч үлдсэн ААН-үүдийн ажиллагсдад ажилгүйдлийн сангаас сар бүр 200 мянган төгрөг олгоно.
Эрдэнэс тавантолгойн ногдол ашиг 119.1 тэргбум төгрөгийг 2.5 сая иргэнд тавдугаар сард багтаад олгоно.
НӨАТ-ын буцаалтыг дөрөвдүгээр сард багтаад олгоно.
Цахилгааны төлбөр төлөөгүй бол таслахгүй, алданги тооцохгүй.
НДШ-ийг 0 болгож байгаа. Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгддөгөөрөө төлөгдөнө.


скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан