Коран судран дээр тангараг өргүүлээд л авлигаас сална гэв

Aвлига, хээл хахуулийн эсрэг дэлхийн бүх улс орон л тэмцэж байна. Шунал гэдэг хүний төрөлх араншин хойно авлига амь бөхтэй байсаар байх аж. Манай урд хөрш Хятад авлигачдыг буудан хороосноор авлига устаж, алга болно гэж үздэг. Тэгвэл Төв Азийн Узбекистан улс огт өөр аргаар тэмцэж эхлээд байна. 
Хүн амын 79 хувь нь исламын шашинтай энэ орны Ерөнхий сайд Шавкат Мирзиеев авлигатай тэмцэх хөтөлбөртөө шинэчлэл хийсэн юм. Хөтөлбөр ёсоор бүх цагдаагийн албан хаагчид Коран хөлгөн судар дээр гараа тавиад "Хэзээ ч авлига авахгүй, айлган сүрдүүлэх хууль бус зүйл хийхгүй" гэж ёслол төгөлдөр тангараглалаа.
Тангаргаа зөрчиж, шашны хуулийн өмнө очин, хойд насандаа тамд унахгүйн төлөө цагдаа нар авлига авахгүй гэсэн тооцоотой арга хэмжээ гэнэ. Цагдаа нараас гадна эмч, сувилагч нар мөн Коран судрын өмнө авлига авахгүй гэдгээ андгайлсан байна. 
Гайхалтай нь фермер, малчид, тариаланчид мөн албаны хүмүүс, үзэгчдийн өмнө ийм ёслол хийсэн. Тэд ямар авлигад өртдөг нь тодорхойгүй. 
Дараа нь тангараг өргөх ээлж хэнийх вэ гэж хүмүүс тархиа гашилгаж байгаа ч орон нутгийн байдлыг мэдэх нэгэн хүн багш, барилгачид гэж мэдээлсэн байна. 
Нарлаг Узбекистаны ард түмэнд авлигатай хийх тэмцэлд нь амжилт хүсэхийн зэрэгцээ мэдээж шашин шүтдэггүй "эсэргүү" цагдаа, эмч, тариачидтай тааралгүй, холоор явахыг ерөөж байна.

Ub.life
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан