
Энэхүү манаачаас 2.3 саяын авлига авсан тэр хурган дарга бусдаас 35 саяар худалдаж авсан машиныг байгууллагадаа 45 саяар шахсан, байгууллагын засварын 45 сая төгрөгийг хувьдаа завшсан, ажилд оруулж өгнө гэж иргэдээс 10 орчим сая төгрөг бас авсан гэнэ. Ийм гомдлыг АТГ хүлээн авч, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлжээ.