АВЛИГАТАЙ ТЭМЦЭХЭД ЗОРИУЛЖ 104 САЯ АВСТРАЛИ ДОЛЛАРЫН ТӨСВИЙГ БАТАЛЛАА


Австрали Улсын Засгийн газар төрийн салбар дахь гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор авлигатай тэмцэх байгууллага байгуулах ажилд зориулан 4 жилийн хугацаанд 104 сая австрали доллар зарцуулахаар болсон байна.
Хамтын нөхөрлөлийн хяналт шалгалтын хороо гэх ийм бие даасан байгууллага байгуулж, удирдлагад нь шударга, өндөр ёс зүйтэй нэг комиссар, хоёр орлогчтой байхаар шийдвэрлэжээ.
Австрали Улсын Хууль сахиулах салбарын хяналт шалгалтын хороог татан буулгаж, энэ байгууллагын бүтцийн нэгжид оруулах юм байна.
Энэ шинэ байгууллага Төрийн албаны хяналт шалгалтын чиг үүрэг гүйцэтгэснээр, төрийн бүх байгууллага, албан тушаалтнуудад хяналт тавьж, зөрчилд нь шалгалт явуулна. Ингэхдээ шалгалтын дүнг прокурорын байгууллагад хүргүүлж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулах юм байна.

https://www.governmentnews.com.au/budget-provides-100m-to-root-out-public-sector-corruption/скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан