"Зэрлэг амьтдын эмгэнэлт явдал" хэмээх номын оршил


1984 онд хэвлэгдэн гаргасан "Зэрлэг амьтдын эмгэнэлт явдал" хэмээх номын оршил хэсгийг хүргэж байна.
Энэ номд оршил хэрэгтэй юу? Амьдрал өөрөө, байгаль, ан амьтад, шувуу, загас, халим, ой мод, гол, хөрс, ургацын тухай сонин сэтгүүл, номноос бидний уншиж байгаа бүх зүйл, энэ номын оршил болж болох юм!
Эд бүгд хүмүүсийн ухамсарт БОЛИОЧ! гэсэн гуйлтыг хүргэж байна.
Газар дээр эмх журам тогтоож, зэрлэг амьтдыг утга учиргүйгээр устган, ой модыг сүйтгэж, гол мөрөн, нуурыг бохирдуулан хатаах явдлыг зогсоох цаг болжээ. Манай үед байгаль хамгаалах явдал дан ганц онол биш, харин амин чухал зүйл бөгөөд энэ дэлхийн ухаалаг хүн бүрийн үүрэг мөн!
Газрын хүмүүс Саранд очихыг мөрөөдөж байгаа боловч САРНЫ ГАЗАР НУТГИЙН БАЙДАЛ, ГАЗАР ДЭЭРХ БИДНИЙ ХЭНИЙ МААНЬ Ч ХҮСЭЛД НИЙЦЭХГҮЙ БИЛЭЭ. Байгалийн нөөц баялгийг урьдын адил зохисгүй үрэгдүүлж болохгүй гэдгийг хүн ойлгон эхэлж буй одоо үед бид амьдарч байна. Энэ нь харамсалтай төгсөж болох юм. Байгалийн баялгийг усгахаас хамгаалах агуу их тулалдаанд ялан гарах зориг шулуудсан дайчдын эгнээнд элсэн орогчид улам бүр нэмэгдсээр байна.
Энэ ч гэсэн зэрлэг амьтдын тухай, судлагдаж мэдэгдээгүй хязгаарт аялсан тухай, алс холын орны байгалийн тухай ном одоо үед хичнээн их түгээмэл дэлгэрэх болсны нэг шалтгаан юм. Гол утгыг нь санаанаасаа зохиогоогүй, сонирхолтой зохиомжгүй <баримтат номууд> эдүгээ уран сайхны ном зохиолтой өрсөлдөж байна. Хүмүүс амьдарч байгаа ертөнцөө улам сайн мэдэхийг хүсч байна. Энэ бол сайн шинж тэмдэг юм.
Ховордон сөнөж байгаа амьтдыг сонирхох явдал жилээс жилд өссөөр байна.
Тэдгээрийн сөнөхийн хирээр сонирхох явдал нэмэгдэж байна. Америкийн эзгүй хээр, Австрали, Африкийн тал нутаг, далайн дундах эзгүй арлуудад европчууд үхэл авчрагч буу, зэвсгээ агсаж аглаг байгалийг цөлмөн хоослох хүчит шуурга дэгдээсэн үеэс зэрлэг амьтдыг үй олноор нь, утга учиргүйгээр байнга устгах явдал эхэлсэн билээ. Амьдрах бүрэн чадвартай, ашигтай ан амьтад, шувууд сүрэг сүргээрээ төдийгүй, бүхэл бүтэн зүйлээрээ үүрд алга болох болжээ. Амьтан судлалыг мэдэхгүй хүмүүс байгальд учруулсан гай гамшгийн хэмжээг ойролцоогоор ч төсөөлж чадахгүй юм.
Алдартай мэргэжилтэн Харпер, Аллен нар, сүүлийн хорин зууны дотор анчид болон нүүн суурьшигчид 106 ЗҮЙЛИЙН ТОМООХОН АН АМЬТАД, ШУВУУНЫ 139 ЗҮЙЛ БОЛОН ДЭД ЗҮЙЛИЙГ УСТГАСАН болохыг тооцоолжээ. Хүн анхны 1800 жилд байгаль руу аажимхан довтолж арван найман зуунд ердөө л 33 зүйл сөнөсөн байна. Дараа нь амьтдын аймгийг хөнөөх явдал давшингүй хурдацтай болж дараачийн зуун жилд бас 33 зүйлийг устгажээ. Зөвхөн ганц 19-р зуунд 70 зүйлийн, бас сүүлчийн тавин жилд 40 зүйлийн амьтад сөнөсөн билээ!
Тэгээд ч зогссонгүй, шинээр 600 ЗҮЙЛ АМЬТАД эдүгээ бүрэн сөнөхийн даваан дээр очоод байна. Тэд манай зууны сүүлч хүртэл амьдрахгүй бололтой.
Өөрсдөө бодох дургүй хүмүүс <Яагаад бид зэрлэг амьтдыг хайрлан хамгаалдаг юм бэ?> гэж заримдаа асуудаг юм.
Яагаад гэдэг асуултад олон янзын “ингээд” гэдгээр хариулж болох байна. Зэрлэг амьтдын зүйлийг хамгаалах асуудал ёс суртахуун, гоозүй, экологи, генетик, эдийн засгийн болон зан суртахуун, шинжлэх ухаан, аж ахуйн багагүй олон талтай юм.
Спортын АН АГНУУРЫГ сурталчлан урамшуулдаг, бас ан агнуурын зохиол байгалийн гоо үзэсгэлэнг хайрлахад тусладаг байсан тэр үе өнгөрчээ. ЭДҮГЭЭ энэ нь ХАЙРЫН ДЭНДҮҮ ҮРЭЛГЭН СҮЙТГЭГЧ АРГА БОЛЖЭЭ.
Нэг хугацаа өнгөрөхөд хүн төрөлхтөн бүгдээрээ, спортын ан агнуур гэгчийг зэрлэг явдлын гутамшигт үзэгдэл хэмээн тооцож, бас хэрэгцээгүйгээр ан агнах нь хүн амины хэргийн адил хуулиар шийтгэгдэх болно гэдэгт би итгэж байна. Яагаад гэвэл, хүнийг ч, амьтадыг ч аль нэг байдлаар алах нь юуны өмнө алж байгаа хүн, бас түүний хүрээлэн байгаа амьд болгонд их хэмжээний зан суртахууны хор хөнөөл учруулж байгаа юм. Яагаад гэвэл, цааш нь ИЙМ ЯВДАЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙВАЛ удахгүй алах юмгүй болж, инженерүүд ТУУЛАЙ, БУГА, СОЙРЫН АЛЬ АЛИНЫГ НЕЙЛОН буюу бусад химийн орлуулагчаар ХИЙЖ, ТЭДНИЙГ ОЙ РУУ (БАС Л НЕЙЛОНОН)! ТАВИХ ХЭРЭГТЭЙ БОЛНО.
Ийм байдал бий болгохгүй, сөнөсөн зүйлийн жагсаалтыг удаж төдөлгүй таван оронтой тоонд хүргэчихгүй, ой мод, тал хээр, гол мөрөн, хөрс засрашгүй үгүйрэн хоосрох явдлыг найдлага тавих боломжгүй хурдтайгаар нэмэгдүүлчихгүй байхын тулд (Байгаль дахь амьд, амьд биш бүхэн хоорондоо холбоотой шүү дээ!) бүх эх газар, арал дээр “спортын” учир утгагүй цус урсгах явдлыг зогсоох буюу ядахдаа нэлээд хатуу чанд хяналт тогтоох цаг болжээ. Олон тооны хүмүүс ан агнах чулуун зэвсгийн үеийн хорхойтой байгаа одоо үед хулгайгаар ан агнах явдалтай дэс дараалсан, үр ашигтай тэмцэл хийх нь бэрхшээлтэй юм.
ЦӨӨН АНЧИН, дархан цаазтай газарт олон хамгаалагч, анчдын цөөн нийгэмлэг, амьтан хамгаалагч олон нийгэмлэг, ан агнуурын цөөн зохиол, биологийн олон ном ХЭРЭГТЭЙ байна. Тэгсэн үед л газар дээрх амьдралын түүхэнд хүн төрөлхтний бичих ЗЭРЛЭГ АМЬТДЫН ЭМГЭНЭЛТ ЯВДЛЫН СҮҮЛЧИЙН БАРИМТУУД САЙНААР ТӨГСӨХ БОЛНО!
И.Акимушкин
скачать dle 12.0

Opioid Rehab Near Me
Opioid Rehab Near Me 26 March 2020 18:20
Drug And Alcohol Treatment Programs http://aaa-rehab.com Drug Rehab Centers Near Me http://aaa-rehab.com Samhsa Substance Abuse http://aaa-rehab.com
Cms Methadone Clinic
Cms Methadone Clinic 30 March 2020 09:45
Outpatient Alcohol Treatment Near Me http://aaa-rehab.com Alcohol Rehab Near Me Meth Rehab Centers Near Me http://www.angelworker.com/forum/member.php?action=profile&uid=31509
Inpatient Drug Rehab
Inpatient Drug Rehab 19 April 2020 08:57
Non Profit Drug Rehab http://aaa-rehab.com/?Free_Rehab_Florida Juvenile Rehab Programs Substance Use Disorder Treatment
  • Шинэ мэдээ
  • Их уншсан