![](http://guren.mn/uploads/posts/2019-06/1559634629_1-us-.png)
1950-иад онд ингэж ус оргилоход Рашаант хөндий битүү усанд автаж байсан гэж нутгийн буурлууд ярьсан байна. Харин энэ удаагийн явдлыг нутгийн иргэд хэлэхдээ “Нэг хүн-Нэг мод” аянд Мөнххаанчууд идэвхтэй оролцож, олон мянган мод тарьсанд байгаль дэлхий баясаж буйгаа илэрхийлсэн байх хэмээн тайлбарлаж байгаа юм. Тиймээс уг нуурыг хашиж хамгаалах санаачилгыг нутгийн иргэд гаргаад байгаа гэнэ. Хэдхэн сарын өмнө Төв аймгийн Эрдэнэ суманд үүнтэй адил явдал болж, газрын гүнээс их хэмжээний ус оргилсон билээ.
Т.Одончимэг