“Samsung” компани эвхэгддэг “Galaxy Z Flip” гар утсаа АНУ-ын Калифорни мужийн Сан-Франциско хотод энэ сарын 11-нд зохион байгуулах “Unpacked” арга хэмжээнийхээ үеэр танилцуулахаар төлөвлөж байгаа ажээ. Хэдийгээр тус компани “Galaxy Z Flip” гар утсаа хэзээнээс худалдаанд гаргах талаар албан ёсоор мэдээлээгүй байгаа боловч эх сурвалжууд БНСУ-д энэ 14-нөөс худалдаалж магадгүй гэсэн таамаг дэвшүүлээд байна. Мөн гар утсыг 1.6 сая вон буюу 1347 орчим ам.доллароор худалдаалах төлөвтэй байгаа аж.
Ц.ДаВААСАМБУУ N.Post.mn