
"Бразил кофены борлуулалтаар дэлхийд манлайлагч байр сууриа хадгалж, дэлхийн зах зээлийн 40 орчим хувийг хангалаа" гэж Үндэсний кофе экспортлогчдын зөвлөлийн тэргүүн Нельсон Карвальхаес сэтгүүлчдэд мэдээлжээ. "Өнгөрсөн онд Бразил 128 орон руу кофе экспортолсон" гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
2019 онд Бразилаас кофе импортолсон орнуудын жагсаалтын нэгдүгээрт АНУ дахин бичигдэж, Бразилын экспортын 19.4 хувийг дангаар эзэлсэн бол Герман/16.7/, Итали/8.8/хоёр, гуравдугаарт тус тус бичигджээ.
Э.Хулан