Хэнтий /МОНЦАМЭ/Хэнтий аймагт Хүн ам, орон сууцны тооллогын ажил албан ёсоор өнөөдөр эхэллээ. Тус аймгийн хэмжээнд 25172 өрх байдаг бөгөөд үүнээс 2600 орчим өрхийг түүврийн аргаар тооллогод хамруулах юм байна.
Түүврийн аргаар тоолох өрхүүдийн хамгийн өндөр настан болох 88 настай Ж.Долгор гуайн гэрээс Хэнтий аймгийн Статистикийн хэлтсийнхэн ажлаа эхлүүллээ. Хэнтий аймгийн тухайд 2018 оны статистик мэдээллээр 77664 хүн амтай, 25172 өрхтэй гэсэн тоо гарчээ.
Хүн амын тооллого нь 38 асуулт, орон сууцны тооллого нь 33 асуулттай аж. Тус аймгийн хэмжээнд 97 тооллогч, 25 шалгагч, Хэрлэн сумын хэмжээнд 27 тоологч, зургаан шалгагч ийнхүү долоо хоногийн хугацаанд ажиллах юм байна.
Монгол Улс хүн амын XX зууны анхны тооллогоо 1918 онд явуулснаас хойш 1935, 1944, 1956, 1963, 1969, 1979, 1989, 2000 ондявуулж байжээ. ХаринXXI зуун гарсаар анхныхаа ээлжит тооллогыг 2010 онд, Хүн ам, орон сууцны анхны завсрын тооллогыг 2015 онд зохион байгуулж байсан байна. 2010 оноос эхлэн 10 жил тутамд нэг удаа улсын хэмжээнд явуулна гэж хуулинд заасны дагуу 2020 онынэгдүгээр сарынесөнд тооллого ийнхүү Монгол орон даяар нэгэн зэрэг эхэлж байна.
"Энэ удаагийн хүн амын тооллогыг түүврийн аргаар хийж байгаагаараа онцлог төдийгүй, хосолмол арга буюу бүртгэл, уламжлалт аргыг хэрэглэж байна. Үлдсэн хүн амын 90 хувь харьяа багийн төв дээрээ ирж, мэдээллээ шалгаж, шинэчлэлт хийлгэнэ" хэмээн Хэнтий аймгийн Статистикийн хэлтсийн дарга Г.Сэдэдмаа хэллээ.
Монцамэ агентлаг