Хэнтий аймгийн “Шилдэг амжилт”-ын эзнээр Э.Оюунболдыг шалгаруулжээ


Хэнтий аймгийн 2019 оны шилдэгүүдийг тодруулах "ХААН ШОНХОР-2019" шинэ жилийн баярын цэнгүүн өчигдөр болж өндөрлөсөн байна. Тус арга хэмжээний "2019 оны шилдэг амжилт"-ын эзнээр энэ жилийн улсын баяр наадмын үндэсний бөхийн түрүү, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Монгол Улсын аварга Э.Оюунболдыг тодруулжээ.
Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Э.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Хэнтий аймгийн засаг дарга асан Л.Оюунбаатар нарын хүмүүс оролцсон байна.
Харин энэ жилийн баяр наадамд амжилт Э.Оюунболд нарын бөхчүүдээс допингийн төрлийн бодис илэрсэн тул “Тэдний цол тэмдэгийг нь хураах, 2 жилийн хугацаанд барилдах эрхийг нь хасах” зэрэг шийдвэр гаргаж Ерөнхийлөгчид уламжилаад буй билээ.
Хэрэг явдал ийм түвшинд байхад Хэнтий амйгийнхан Э.Оюунболдыг нутгийн шилдгээрээ өргөмжилж байгаад олон нийт шүүмжлэлтэй байна.
Дээрээс нь Засгийн газар, УИХ-ын төлөөлөл нь ийм шагнал гардуулаад зогсож буй нь дахиад ёс зүйн хувьд шүүмжлэлтэй хандахад хүргэж байна.
Arslan.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан