Уржигдар буюу 12-р сарын тавны өдөр аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан болж, 9 үндсэн асуудал хэлэлцэн баталлаа. Тухайлбал, аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилт,Боловсролын салбарын төсөв, 2020 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалт, Чингис хотын ерөнхий төлөвлөлт, аймгийн 2020 оны төсөвзэрэг нэлээдгүй чухал асуудлыг төлөөлөгчид хэлэлцсэн.
Хуралдааны гуравдугаарт Аймгийн Засаг дарга Н.Ганбямба Аймгийн Засаг даргын 2016-2020 үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг сонордууллаа.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр нь 8 бүлэг 176 зорилт 358 заалт бүхий хөтөлбөр бөгөөд тэрбээр хөтөлбөрт дурдагдсан нийт ажлынхаа 90 гаруй хувийг гурван жилийн хугацаанд гүйцэтгэжээ. Төлөөлөгчдөд үйл ажиллагааны тайлангаа тэрбээр 2017-2019 оны ажлаа эмхэтгэсэн сэтгүүл, зурагт самбар бүхий мэдээллийн хуудсаар тайлагнав. Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хэрэгжилтийг төлөөлөгчид "ХАНГАЛТТАЙ САЙН" гэж дүгнээд, аймаг орон нутагт, сумдад өрнөж байгаа бүтээн байгуулалт, боловсрол, нийгэм - эдийн засаг, хөдөө аж ахуй, ая жуулчлалын салбар зэрэгт авч хэрэгжүүлж буй бодлогыг сайшаалаа.
С.Ган-Эрдэнэ