
Тэрээр Пакистанд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор 1983 онд “Пешавар нийгэмлэг” нэртэй ТББ байгуулж байсан бөгөөд олон жилийн турш мөн Афганистан улсад хүмүүнлэгийн болон эмнэлгийн тусламж үзүүлэх үйл ажиллагаа явуулж иржээ. 1991 онд тэрээр тус улсад гурван эмнэлэг байгуулж, 16 жилийн өмнө ган гачигт нэрвэгдсэн Афганистаны бүс нутагт усалгааны систем байгуулахад зориулж хөрөнгө босгож, газар тариалангийн салбарыг нь сэргээхэд тусламж үзүүлж байв. Түүнийг 2018 онд Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани “Хүндэт иргэн” одонгоор шагнаж байжээ.




Я.Болор
Эх сурвалж: Zindaa.mn