БНХАУ-ын тээврийн нисэх онгоц Венесуэлд газарджээ


КАРАКАС./CNN/.
БНХАУ-ын тээврийн нисэх онгоц Венесуэлийн нийслэл Каракас хотноо даваа гарагт газардсан тухай тус улсын Харилцаа холбооны яамнаас мэдээлжээ.


Нисэх онгоцоор эм тариа, мэс заслын хэрэгсэл гээд эмнэлгийн хоёр сая гаруй хэрэгсэл хүргэсэн байна. Энэхүү хангамжийг Ерөнхийлөгч Николас Мадурогийн Засгийн газар холбогдох агентлагуудад хуваарилна.

Венесуэлд эдийн засгийн хямралын улмаас хоол хүнс болон эм тарианы хомсдол үүссэний зэрэгцээ орон даяар цахилгаан хангамж тасалдахад хүрсэн юм.

“65 тонн эмнэлгийн хангамж ачсан нисэх онгоц Каракас хотод газардлаа” гэж өнгөрсөн гуравдугаар сард Хятадын төв телевиз мэдээлж байсан бөгөөд энэ нь Хятадаас Венесуэлд хүргэсэн эмнэлгийн анхны тусламж болж байсан аж.

Бээжин Н.Мадурод тусламж дэмжлэг үзүүлж, Венесуэлд хурцадмал байдал, үймээн самуун дэгдэхэд хүргэсэн ямар ч үйл ажиллагааг эсэргүүцэх болно гэдгээ удаа дараа мэдэгдсээр байгаа юм. “Сүүлийн 10 жилийн хугацаанд Н.Мадурогийн Засгийн газар нефтийн нийлүүлэлтийн оронд зээл олгох тухай гэрээгээр дамжуулан БНХАУ-аас 50 тэрбум гаруй ам.долларын зээл авсан байна” гэж “Reuters” агентлаг мэдээлжээ.

Үүний зэрэгцээ Н.Мадуро Улаан Загалмай Нийгэмлэг зэрэг төрийн бус байгууллагуудаас тусламж авахыг зөвшөөрсөн хэдий ч сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог хүлээн зөвшөөрсөн Канад, Герман, АНУ тэргүүтэй орнуудаас хүмүүнлэгийн тусламж авахаас татгалзсаар байгаа юм. скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан