
Намайг Н.Номтойбаяртай зодолсон талаар хэвлэлүүд бичиж байлаа. Нэг өдөр намайг У.Хүрэлсүх дуудаад “Чи МАН-д том гавьяа байгууллаа. Ах нь чиний гурван алдааг өршөөнө. Чи асуудлыг эвээр ярьж болгодог хүн. Гэхдээ намын хорооны дарга учраас загнаж, зандрах үе бас гардаг” гээд надад өөрийн өрөөнд өлгөсөн байсан ташуураа бэлэглэсэн” гэж ярьсан юм.
Нийслэлийн МАН-ын хорооны дарга асан Ц.Сандуй өдгөө 2002 оны Эрүүгийн хуулиар өдгөө 16-20 жилийн яллах зүйл ангиар зүйлчлэгдэн шалгагдаж буй. Ийм эгзэгтэй үедээ тэрбээр өнөөгийн хүчирхэг лидерүүдийн өөрт нь хандаж хэлж байсан үгсийг зориуд сануулав бололтой.
Г.Итгэл
Эх сурвалж: eguur.mn