Ц.Сандуй "60 тэрбум"-ын фракцаа авч үлдэхээр сүүлчийн хүчээ шавхан чармайж байна


Нийслэл хот Засаг даргагүй болоод даруй хагас сар илүү хонолоо. Өнгөрсөн баасан гарагт НИТХ хуралдаж, хотын даргаа сонгон, томилох байсан ч албан тушаал наймаалцахаар санаархсан хэсэг бүлэг төлөөлөгч хурлыг хойшлуулчихав. 

Үнэндээ хотын даргын сунгаа С.Батболдыг ажлаа өгөхөөс ч өмнө эхэлсэн юм даг. УИХ-ын гишүүнээс авхуулаад хувийн хэвшилд өндөр албан тушаал хашиж буй хүмүүс "бор шувуу" нисгэж, элдэв мэдээлэл түгээж харагдсан. Гэтэл НИТХ-ын төлөөлөгчид "Гаднаас хүн авахгүй, хотын даргыг хурал дотроосоо сонгох ёстой" гэсэн хатуу байр сууриа илэрхийлж, Засаг даргын суудалд санаархагчдад сануулга өгч байсан юм.

Нийслэлийн МАН-ын хорооны Тэргүүлэгчид өнгөрсөн пүрэв гарагт хуралдаж, НИТХ-ын одоогийн дарга С.Амарсайхан, төлөөлөгч Р.Дагва, "Оюу толгой"-н Б.Мөнхбаатар нарын хэн нь хотын дарга байвал зохистой вэ гэдгийг хэлэлцсэн мэдээлэл бий. Тэр хурлаас С.Амарсайхан 15 тэргүүлэгээс 9 санал буюу хамгийн олон санал авч, 6хувиар ялалт байгуулсан аж. Үүний дараа МАН-ын Удирдах зөвлөл нь хуралдаж 100 хувийн саналаар С.Амарсайханыг дэмжжээ. Ингээд НИТХ-д нэрийг нь дэвшүүлж, хэлэлцэх байсан ч хойшиллоо. Хэсэг бүлэг төлөөлөгч "60 тэрбум"-ын наймаагаа хийх гээд хурлыг хойшлуулсан гэж хардаж болно.

Учрыг тодруулбал, НИТХ дахь МАН-ын бүлэг хоёр хуваагдсан хэрэг. Эхний фракц 16.00 цагт хуралдааны танхимд орж ирсэн боловч ирц хүрээгүйн улмаас эхлэх боломжгүй нөхцөл үүссэн. Тэр үеэр "60 тэрбум"-ын Ц.Сандуй өөрийн гар, хөл болсон арав гаруй төлөөлөгчөө аваад "хуралд орохгүй" хэмээн гэдийсэн юм. Ц.Сандуй нэг яриандаа тэднийг 2016 онд  НИТХ-д нэр дэвших гэж “мөлхөхөөс бусыдыг хийж амьтан царайлж байсан” хэлсэн байна лээ. Гэтэл тэрээр өдгөө эдгээр “амьтан царайтнуудаараа дамжуулан” С.Амарсайханыг дэмжсэн тохиолдолд НИТХ-ын даргын суудлыг өөрийн хүнд өгөх, эсвэл нэр бүхий төлөөлөгчдийг тодорхой албан тушаалд томил гэсэн шахалт үзүүлсэн талаар сэтгүүлчид шуугиж байна.

60 тэрбумын автор Ц.Сандуй нийслэлийн МАН-ын хорооны Тэргүүлэгчдийн хуралд М.Энхболдын заавраар түүний "ойрын хүн" болох Б.Мөнхбаатарын нэрийг дэвшүүлж, хотыг "эзлэх" төлөвлөгөөтэй байсан нь анхнаасаа илт байв. Өдөр тутмын сонинд ярилцлага өгч, өөрийгөө "энхийн цагаан тагтаа" мэт харагдуулж, зовлон тоочсоноос харахад, тэрбээр эртнээс уг санаархлаа эхлүүлсний илчлэх нотолгоо гэж хэлж болно. Гэтэл төлөвлөгөө нь нурж, санал болгосон хүн нь дэмжигдээгүй тул Намынхаа Удирдах зөвлөлөөс гарсан бодлого, шийдвэрийг сөрж, эсэргүүцээд зогсохгүй, эцсийн аргаараа шантаажилж "60 тэрбум"-ын схемээ хэрэгжүүлэх гэж улайрав.

Товчхондоо Ц.Сандуй "60 тэрбум"-ын багаа Нийслэлд авч үлдэхээр шинээр сонгогдох хотын даргатай албан тушаал наймаалцахаар санаархаж, өөрийн эрх ашгаа нийслэлийн иргэдийнхээс илүүд тавьж, өөрийн гар хөл болсон НИТХ-ын арав гаруй төлөөлөгчийг "багцалчихаад" байна. Бүгд Найрамдах улсын нийслэл 60 тэрбумын автор, шантаажчины "гарт" орж, зуун жилийн настай нам даварсан авлигачаа дийлэхгүй байгааг юу гэж ойлгох вэ.

Төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр найцаалахаар санаархсан М.Энхболд, Ц.Сандуй нарын багтай эцсээ хүртэлээ тэмцэхээ илэрхийлж байсан МАН-ын болон Нийслэлийн МАН-ын хорооны удирдлагууд нүдэн балай, чихэн дүлий суухын цаад шалтгаан юу вэ?


http://www.shudarga.mnскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан