Д.Эрдэнэбат сайд байхдаа Ш.Адьшааг зургаан тэрбумаар эрхлүүлсэн үү?


ЖДҮХС-аас хэдэн тэрбумаар иргэдээс хулгай хийсэн хэрэг олонд ил болоод даруй сарын нүүр үзэж байна. Энэ хугацаанд Засгийн газрын нэр бүхий гишүүд толгой дараалан нэрлэгдсэн. Үүнийг сөрөг хүчин болох Ардчилсан намаас ч хүлээн зөвшөөрөхгүй, сайд, гишүүддээ арга хэмжээ авахыг сануулсаар байгаа.
 Гэвч загатанасан газар маажив уу гэлтэй Ардчилсан намын гишүүн Д.Эрдэнэбаттай хамаатай ноцтой баримтууд дэлгэгдэж эхэллээ.
 Тодруулбал, Д.Эрдэнэбат 2014-2016 оны хооронд Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байх хугацаандаа Н.Алтанхуягийн Засгийн газраас бонд, Чингис бондын эх үүсвэрээс арьс шир, ноос ноолуур, оёдол, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 108 төсөлд 178.2 тэрбум төгрөг, ЖДҮХС-гаас 1572 төсөлд 241.4 тэрбум төгрөг, нийт 1680 төсөлд 419.7 тэрбум төгрөгийн зээл. Мөн "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гаас ажлын байр нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор "Сум хөгжүүлэх сан”-гаар дамжуулан 13198 иргэн, аж ахуйн нэгжид 75.9 тэрбум төгрөг, ЕБС-ийн сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлд 23 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлүүдийг олгосон байна. 
 Үүнээс Ш.Адьшаагийн "Ховд Хаан бирж” ХХК 6 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээл авчээ.
 Нэгэнт ил болсон баримтад Ховд аймгийн "Ховд хаан бирж” ХХК нь арьс ширний үйлдвэрлэлийн чиглэлээр 2014 онд 6 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан. Ховд аймагт баригдах цэвэрлэх байгууламжтай холбоотойгоор үйлдвэрийн барилгын ажил эхлээгүй, одоогоор газар эзэмших гэрчилгээ, үйлдвэрийн ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээ хийлгэснээс өөр үзүүлсэн баримт байхгүй, түүхий эд, тоног төхөөрөмжинд зарцуулсан гэх тайлан ирүүлсэн боловч тайлан нь санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдоогүй ба төслийг зориулалтаар явуулж байгаа эсэх нь тодорхой бус, холбогдох баримт бичиг болон үйлдвэрлэл явуулж байгаа байрыг үзүүлээгүй гэнэ.
Энэ мэтчилэн ЖДҮХС-ийн зээлийг бараг бүх л салбаруудад зах зээлийн судалгаа, тооцоололгүй өгч байсан нь төслүүд зориулалтын бусаар ашиглагдах нөхцлийг бүрдүүлсэн байж болох юм.
Эл хэрэгт нэр дурдагдаад байгаа "гаалийн” Ш.Адьшаа нь Гаалийн дарга байхдаа авлигын хэрэгт холбогдон, шоронд орж байсан, ямар бизнес эрхэлдэг нь тодорхойгүй нэгэн гэлцдэг. Үүнээс харахад эрхэлсэн бизнес нь тодорхойгүй хэрнээ улсаас зургаан тэрбумыг өлхөн цохисон нь хардлага төрөх энгийн жишээ юм.
 
 
Дээр дурдсан баримтуудаас харахад Д.Эрдэнэбатын хяналт шалгалтгүй, хөнгөлөлттэй зээл нэрээр Ш.Адьшаад өгсөн зургаан тэрбум төгрөг хаашаа замхарав.
 
Өөрөө сайд байхдаа иргэдийн татварын мөнгийг салхинд хийсгэчихээд одоо бусдад шаардлага тавьж, хариуцлага ярих нь ёс зүйтэй хүний үйлдэл мөн үү? Д.Эрдэнэбат аа
Татвар төлөгчийн зургаан тэрбум төгрөг хуулийхнаас гадуур юунд зарцуулагдсан болон, яагаад хяналт шалгалтгүй нэгэндээ зээл нэрээр өгснөө хоёр нөхөр хуулийн өмнө тайлбарлана гэж найдаж байна.
 
 
 
М.Март
эх сурвалж:BOLOD.MN
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан