Долоон санг татан буулгахаар боллоо


Засгийн газрын өнөөдрийн /02.27/ хуралдаанаар тусгай сангуудад хийсэн шалгалтын дүн дээр үндэслэн  тогтоолыг баталлаа.   Нийтдээ 29 сангаас долоон санг татан буулгах шийдвэр гаргалаа.  Тухайлбал Ирээдүйн тэтгэврийн нөөц сан, Эрсдлийн сан, Засгийн газрын өрийн баталгааны сан, Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Олон улсын хамтын ажиллагааны сан, Монгол судлалын дэмжих сан, Агаарын бохирдлын эсрэг сан зэрэг долоон сан багтаж байна.   Зээлтэй холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг Тариалан эрхлэлтийг дэмжих, Мал хамгаалах, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангуудыг нэгтгэсэн. Мөн Улсын авто замын сан, Боловсролын зээлийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангуудын үйл ажиллагааг сайжруулах ёстой гэж үзсэн байна.  Нийгмийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сан, Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан зэрэг 15 сангийн үйл ажиллагааг хэвээр үлдээж байгаа гэдгийг  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.
Түүнчлэн тусгай сангуудын шалгалтын дүнг танилцуулсан. Шалгалтаар тухайлбал, Тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр 140 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Үүнээс 47 тэрбум төгрөгийн тендер зохион байгуулахтай холбоотой зөрчил байна. Тус сангаас бага оврын тракторыг 44 тэрбум төгрөгөөр худалдан авалт хийгдсэн боловч хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 17 тэрбум төгрөг байна.скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан