![](http://guren.mn/uploads/posts/2019-05/1558492351_1-turk.jpeg)
Үүний сацуу, тэрбээр Америкийн тав дахь үеийн "F-35" сөнөөгч онгоцыг худалдан авахаар төлөвлөж байгаа гэдгийг онцлон дурджээ. “Эрт, орой хэзээ нэгэн цагт бид "F-35"-ыг авна” гэж Эрдоган мэдэгдсэн байна. ОХУ-ын хувьд пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах салбарт Турктэй технологийн түншлэлийг хөгжүүлэх нь маш чухал гэж "Ростех" компанийн ерөнхий захирал Сергей Чемезов тавдугаар сарын эхээр мэдэгдсэн байна. “С-500 системийн төсөлд Туркийн тал түнш болох хүсэлтийг бид сайшаан дэмжих болно” гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.
Д.Жаргал