Орос болон Иран улс энэ онд тэнгисийн цэргийн хамтарсан сургууль хийх тухай Ираны Тэнгисийн цэргийн хүчний командлагч Хоссейн Ханзадийн мэдэгдсэнийг “Mehr” агентлаг иш татан мэдээлжээ.
"ОХУ-ын Тэнгисийн цэргийн флоттой яриа хэлэлцээ хийсэнтэй холбогдуулан Ираны Тэнгисийн цэргийн хүчин өмнөд бүс нутаг руу флотоо илгээнэ. Боловсролын болон техникийн асуудлуудаар Иран болон Оросын флотууд хамтран ажилласаар байх болно" хэмээн тэрбээр мөн мэдэгдсэн байна.
Ираны Тэнгисийн цэргийн хүчин Оросын Тэнгисийн цэргийн флоттой Каспийн тэнгист хамтарсан сургууль хийхээр бэлтгэж байгаа тухай Ханзади өнгөрсөн 1 дүгээр сард мэдэгдсэн юм.