ӨМНӨД СОЛОНГОСЫН ТЭНГИСИЙН ХӨЛӨГ НИСЭХ ОНГОЦ РУУ ОВОО ХАРААГАА ЧИГЛҮҮЛСЭН БИЧЛЭГИЙГ ЯПОНЫ ТАЛ ҮЗҮҮЛЛЭЭ


Өмнөд Солонгосын тэнгисийн хөлөг бууныхаа овоо харааг Японы хилийн харуулын нисэх онгоц руу чиглүүлж байгааг нотлох видео дүрсийг өчигдөр Японы Засгийн газар олон нийтэд дэлгэлээ. 13 минутын дүрс бичлэгт Японы тал англи хэлээр яагаад овоо харааны радар антенаа өөр рүү нь чиглүүлж байгааг дахин дахин асуусан ч Өмнөд Солонгосын тэнгисийн хөлгөөс ямар ч хариу өгөхгүй байгааг харуулжээ.
Тэнгисийн хөлөг энэ үед бууныхаа овоо хараа радарыг хэд хэдэн удаа  Японы онгоц руу чиглүүлсэн байна. Энэ нь илт өдөөн хатгасан, дайсагнасан үйлдэлд тооцогддог бөгөөд гал нээхийн өмнөх эцсийн алхамд тооцогддог аж.

Бичлэг дэлгэгдсэний даа Сөүл Японы талд байр сууриа илэрхийлсэн бөгөөд Токиог видео бичлэг тараасан явдалд харамсаж байгаагаа илэрхийлж, нөхцөл байдлыг хүндрүүлж, буруу тайлбарласан гэжээ. Өмнөд Солонгос энэ бүсэд орж ирсэн Умард Солонгосын загас агнуурын завийг аврах ажиллагаа явуулж байхдаа оптик камераа Японы нисэх онгоц руу чиглүүлсэн гэсэн тайлбарыг мөн өгчээ.
Түүнчлэн Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны төлөөлөгч бичлэгт нисэх онгоц овоо хараагаа Японы онгоц руу чиглүүлснийг батлах баримт алга . Японы онгоц хэт нам өндрөөр нисэж, аврах ажиллагаа явуулж байсан хөлөгт аюул учруулж байсныг харууллаа гэж хэмээн тайлбарлажээ.
Харин Японы Батлан хамгаалах яам дэлхий нийтэд хоёр орны хилийн хамгаалалтынхны хооронд юу болсныг харуулж, өөрийн тал ямар нэгэн буруутай үйлдэл хийгээгүйг батлах зорилгоор энэ бичлэгийг түгээсэн гэж тайлбарлажээ.
Эх сурвалж: APскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан