Б.Энх-Амгалан сайдын элийрэл буюу "ажлаа хийгээчээ"


Өнгөрсөн хоёрдугаар сард ЗТХЯ-ны сайд асан Я.Содбаатар үүрэгт ажлаа Б.Энх-Амгаланд шилжүүлснээр Зам Тээврийн Хөгжлийн Яам шинэхэн сайдтай болсон. Үүрэгт ажлаа аваад сар гаруйн хугацаа болсон хэдий ч шинэхэн сайд маань их баяруудын хажуугаар албаны ажилдаа орох завгүй баярлаж, дэгдэж яваа бололтой. 

Зэвсэгт хүчин байгуулагдсаны 98 жилийн ойн баярыг тохиолдуулан салбарын сайд маань энгэр цээжиндээ олон одон медаль, цол тэмдэг өнгөлөн зүүж патиараа татуулсан нь түүнийг салбараа андуурч, төөрчихсөн яваа юм болов уу хэмээн бодоход хүргэнэ. Чухамдаа Зам Тээврийн сайд атал ийнхүү цол тэмдэг, одон медалиар энгэр цээжээ дүүргэх нь хурандаа генерал эсвэл бүр цэргийн том цолтон мэт харагдуулжээ.. Ямартай ч энэхүү дүр зураг нь ЗТХЯ-ны сайдын албаны өрөөнд зохимжтой харагдахгүй нь лав..
Басхүү адуу мал эргэж, тойрч түүнийгээ зургаар буулгаж яваа нь сайд маань тун ч завтай байгаа бололтой дог. Манайд сошиалаар өөрийгөө "рекламдаж" попрох гишүүд олон бий ч тэдний эгнээнд шинэхэн сайд Б.Энх-Амгалан багтжээ. Энэ мэт попрох дуртай ажлаа хийдэггүй, суудлын бөглөө болсон эрхмүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлж,  цэвэрлэгээ хийн сайдын суудлаас нь "арчиж" хаях нь зүйтэй болов уу У.Хүрэлсүх дарга аа!
Fact.mn 
Б.Энх-Амгалан сайдын элийрэл буюу "ажлаа хийгээчээ"
 
Б.Энх-Амгалан сайдын элийрэл буюу "ажлаа хийгээчээ"
 
Б.Энх-Амгалан сайдын элийрэл буюу "ажлаа хийгээчээ"
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан