СЗХ хуралдаанаа хийж чадахгүй байгаа юу


Санхүүгийн зохицуулах хорооны төлөвлөгөөт хурлууд хойшлогдож бизнес эрхлэгчид цаг хугацааны хүлээлтэд орж, хохирох болсон байна. Санхүүгийн зохицуулах хороо нь орон тооны болон орон тооны бус долоон гишүүнтэй. Эдгээр гишүүдийн олонх нь оролцсоноор ирц бүрдэж, СЗХ ээлжит хуралдаанаа хийдэг байна. Гэтэл зарим гишүүдийн хариуцлагагүй үйлдлээс болж, хуралдаан хойшлогдох асуудал удаа дараа давтагдах болжээ. 2016 оны арванхоёрдугаар сард УИХ-ын чуулганы хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр Н.Мандуулыг томилсон байдаг. Гэвч Н.Мандуулыг томилсноос хойш буюу өнгөрсөн хоёр жилийн хугацаанд СЗХ товлосон хугацаандаа хуралдах нь ховор үзэгдэл болжээ. Чоно борооноор гэгчээр энэ сиймхийг СЗХ-ны дэд дарга Д.Баярсайхан, орон тооны бус гишүүн Л.Энхтайван нар далимдуулан үгсэн хуйвалдаж, эцсийн шийдвэрүүдийг гаргадаг Хорооны хуралдааныг бойкот хийх болсон байна.
Тэд өөрсдийгөө халдашгүй, дархан эрхт УИХ-ын гишүүн аятай бодож, асуудлыг шийдвэрлэхгүй байна, “эрхэм” гишүүдэд үйлчлэхгүй байна гэх зэргээр зүй зохисгүй авирлан ирц бүрдүүлэхгүй байх арга саам зохиож, завсарлага авдаг гэнэ. Дэд дарга Д.Баярсайханы ингэж авирлаж байгаагийн цаад шалтгаан нь хороо ажлаа хийхгүй байгаа хэмээн харагдуулж өөрөө даргын суудлыг горилж, сэрүүн зүүдэлж байгаатай нь холбоотой гэх. Харин Л.Энхтайваны хувьд тэтгэврийн нас нь хэдийнээ өнгөрсөн ч зохицуулалт үйлчилгээний хөлсний орлогоос нэлээд их дүнтэй мөнгө нэхэж, шантааж хийсээр хоёр жил өнгөрч байгаа юм байна. Уг нь цагаан дээр хараар “Төрийн байгууллага, албан тушаалтан нь хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээний хүрээнд ажиллах үүрэгтэй бөгөөд хувийн эрх ашгийн үүднээс хандах, холбогдох хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн шаардлага тавих, хууль бус үйлдэл гаргавал хариуцлага хүлээх” зохицуулалттай.
Гэвч үүнийг үл тоон том толгойлсоор байгаа Н.Мандуул, Д.Баярсайхан, Л.Энхтайван нарт хэн хариуцлага тооцох вэ?
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан